Турк, Сирид газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 20 мянга давжээ

Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 20783 болжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 68 мянга даваад байна. 6589 барилга нурж сүйдсэн бол 313 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дээрх мэдээллийг “Reuters” агентлаг өнөөдөр өглөө нийтэлжээ.

Гамшигт өртсөн сиричүүдэд хүрэх НҮБ-ын анхны тусламжийн цуваа Туркийн хилийг давжээ. Туркийн Кемалпаша хотын ойролцоох шатахуун түгээх станцад хандивын хувцас цуглуулж байна.

Тавдугаар сарын 14-нд болохоор товлогдсон сонгуульд энэ гамшиг ноцтой хүндрэл үүсгэж буйг Туркийн албаны хүн хэлжээ. Ерөнхийлөгч Эрдоган засгийн эрх барьсан 20 жилийн хугацаандаа хамгийн хүнд сорилттой тулгарлаа гэж үзэж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn