Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. Тус хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг институци бөгөөд 330 гаруй гишүүнтэй.
АН-ын даргыг Улсын дээд шүүхээс ийн албан ёсоор баталгаажуулснаар 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн удирдлагын асуудал ийнхүү шийдэгдэж, нэг талдаа гарах боломж бүрдлээ.
БОЛОВСРОЛ:
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд