
Тэрбээр үүрэгт ажлаа өгөх болсон шалтгаанаа намын нөхдийнхөө дунд үл ойлголцол бий болсон, мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой учир урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлага гарсан хэмээн тайлбарлаж байсан.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн Засаг даргад Х.Бауыржаны орлогчоор ажиллаж байсан Х.Арманыг томилжээ. Тус аймгийн ИТХ хуралдаж Х.Арманыг томилжээ. Хуулийн дагуу аймгийн Засаг даргын нэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж тэрбээр баталгаажуулах ёстой.