Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ. Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өмнө нь мэдэгдсэн билээ.

Б.Батцэцэг “Иргэдийг БНСУ руу ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэж байгаа. Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго.

Олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо огт визгүй байх санал тавихаар шийдээд байна” хэмээж байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Солонгосын тур компаниуд болон K-pop хамтлагийг урих тухай асуудал бас яригдах гэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn