Х.Болорчулуун сайдын 13 тэрбумаар үхэр ээмэгжүүлэх ажлыг иргэд эсэргүүцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт үхэр сүргийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хувьд “Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлоход ээмэгжүүлэх ажил нэн чухал. Нийт 5.5 сая үхрийг ээмэгжүүлж, цахимаар бүртгэнэ. Ингэснээр хаанаас ирсэн мах вэ гэдгийг тодорхой болгож, үхрийн хулгай эрс багасна гэж үзлээ. Ээмэгжүүлэх ажлыг тавдугаар сар гэхэд дуусгана” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Иргэдийн зүгээс хүний хувийн өмч болох үхрийг төсвийн мөнгөөр ээмэгжүүлэх нь буруугийн дээр өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал биш хэмээн эсэргүүцэж эхлээд байна.

 

 

 

 

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn