Газар хөдлөлтөд өртсөн 8,000 орчим хүний амь насыг авран, хамгаалаад байна

2023-02-09

Даваа гарагийн үүрээр Турк-Сирийн хилийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 12000-д хүрлээ.   Турк улсад 9,057 хүн, Сири улсад 2,950 хүн амь үрэгдсэн нь батлагдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэв.

Аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж, зөвхөн Турк Улсын хэмжээнд найман мянга гаруй иргэнийг нуранги дороос гарган, авраад буй талаар албаныхан мөн мэдээлсэн байна. Манай улсын аврах багийн хувьд өчигдрийн байдлаар 2, 15 настай хоёр хүүхэд, нэг том хүнийг авраад буй юм.

Монгол Улсаас гадна Грек, Тайвань, Их Британи, АНУ, Герман, БНСУ зэрэг олон улсын онцгой байдлын болон цэргийн хүчний аврагчид, эрэлч ноход эрдэнэт хүний амь насыг аврахаар тасралтгүй ажилласаар байна.

Зөвхөн Турк улсад л гэхэд 5606 барилга нурсан гэж Туркийн Гамшиг, онцгой байдлын албаныхан мэдээлээд байгаа билээ.

Холбоотой мэдээ