“Би Монгол тамирчин” дууг өвлийн спортын наадмын сүлд дуугаар өргөмжиллөө

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотын Хангарьдпаласт боллоо.  

Өвлийн спортын хоёр наадмын зургаан төрөлд  нийслэлийн 7  дүүрэг, 12 аймгаас 726 баг, тамирчид оролцож байна. Үүнээс Монголын бүх ард түмний спортын XVI наадамд 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд 417 тамирчин, 24 дасгалжуулагч 526  багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн спортын  өвлийн  наадмын онцлог нь анх удаа  орон нутагт хоёр  наадмыг нэгэн зэрэг хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн авьяаслаг сурагчид оролцож Бидний уриа нөхөрлөл, бидний зорилго тэмүүлэл, бидний хүсэл амжилтсэдэвт үзүүлбэрийг толилуулж, урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшигсургуулийн сурагчид нэрт хөгжмийн зохиолчМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн ЧИНГИС ХААН одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайнСэрсэн тал“-ыг эгшиглүүллээ.Нээлтийн найруулагчаар МУСГЗ Д.Одончимэг ажиллав.

Мөн СГЗ Д.Дашдондов үгийг бичиж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан Н.Эрдэнэбаатарынн аялгуу “Би Монгол тамирчин” дууны анхны сонсогчид нь өвлийн спортын хоёр наадмын тамирчид байлаа. Ийнхүү өвлийн спортын наадам өнө мөнхөд тамирчид, дасгалжуулагчдыг алдаршуулах  сүлд дуутай боллоо.

Монголын хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү, Орхон аймгийн бэлгэ тэмдэг , Монголын бүх ард түмний спортын наадмын XVI наадмын бэлгэдэл арсланспортын наадмын галт бамбарыг тамирчдын уухайн түрлэг дор 20 зугаар зууны манлай бүтээн байгуулалтай, Орхон аймгийн тэнгэрт асаасан нь нээлтийн арга хэмжээний хамгийн торгон мөч байв.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хороон дарга А.Түвшинжаргал,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон нийслэл, аймгуудын Засаг даргын орлогч нар, Биеийн тамирын газрын удирдлагууд оролцлоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn