“Үнээ үндэслэлгүйгээр нэмсэн ААН, иргэдэд хуулийн хатуу хариуцлага тооц”

2023-02-07

Шадар сайд С.Амарсайхан сар шинийн баяртай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Тэрбээр “УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Хил гааль нээгдсэн, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдсэн, хөдөө орон нутагт малын үнэ хямд байна. Өнгөрсөн өвөл гэхэд нэг хонь 50 мянга байхад нэг ууц 500-600 мянган төгрөг байна. Сар шинэтэй холбогдуулж бараа бүтээгдэхүүн үндэслэлгүйгээр нэмэгдэх, иргэдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажиллахыг ШӨХТГ-т үүрэг болгож байна. Үнээ үндэслэлгүйгээр нэмсэн ААН, иргэнд хуулийн хатуу хариуцлага тооц” гэлээ.

Холбоотой мэдээ