Нийслэлийн боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид 3Одоогоор шинэ хөрөнгө оруулалт батлаагүй. Хуучин хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлээд явж байна. Учир нь хөрөнгө оруулалтын төслийг жил жилээр нь биш урт хугацаанд гаргадаг.
Тухайлбал, 2021-2024 онд гэх зэргээр гаргадаг. Одоогоор нийслэлд цэцэрлэг, сургуулийн 164 барилгын төслийн ажил явагдаж байна. Он гарснаас хойш хоёр бага сургууль, зургаан цэцэрлэг ашиглалтад орсон3 гэлээ.