
ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл дандаа алдагдалтай ажиллаж эхэлсэн байдаг. 2020 онд анд удаа ашигтай ажиллаж, иргэн бүрд 96 мянган төгрөгийн ногдол ашгийг олгож байсан.
2021-2022 онд тус компани төмөр зам гэх мэт томоохон төслүүдийг эхэлсэн. Мөнгө тараасны үр дүнд инфляиц нэмэгдэх сөрөг нөлөө ихтэй байдаг.
ЭТТ 500 гаран тэрбум төгрөгийн бонд босгочихсон өртэй байгаа. Эдгээр өрийг төлөхгүй бол дараа жилээс дахин алдагдалтай ажиллана. Иймээс нэн тэргүүнд өрийг төлөх нь зөв гэж үзэж байгаа. 2021 оны ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт тараахад нэг хүн 15 мянган төгрөг оногдохоор байна.
2022 оны ашиг нь 110 гаруй тэрбум төгрөг. Үүнийг ногдол ашиг болгон тараавал нэг хүнд 10 мянган төгрөг л оногдохоор байгаа.
Тэгэхээр 10 мянган төгрөг, 15 мянган төгрөгийг хувьцаа болгож өгөх нь иргэдэд төдийлэн ач холбогдолтой биш. Харин ч инфляцийг хөөрөгдөх аюултай. Эрдэнэс Тавантолгой компанийн орлого 6-7 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр иргэн бүрд 2 сая төгрөг өгье гэвэл нэг ч төгрөгийн зарлага гаргахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Тийм бодит боломж байхгүй” гэлээ.