“Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох цогц арга хэмжээнд 13 тэрбумыг зарцуулна”

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд ирэх сарын 1-нээс цахим гэрчилгээ олгохоор болсон.  Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан өглөө.

Цахим гэрчилгээ нь радио давтамж суурилагдсан “Tag” байх бөгөөд уулзвар гарц болгон дээр уншигч төхөөрөмж байршуулна. Нийт 450 байршил, 160 уулзвар дээр төхөөрөмжийг байршуулж, торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Мөн жолооч нар ачаалалтай уулзвар, замыг ашигласан тохиолдолд илүү төлбөр төлнө. Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж.

ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Мөнхнасан: Улсын хэмжээнд нэг сая автомашинд цахим гэрчилгээ буюу чипийг нааж, суурилуулна.

Тээврийн хэрэгсэл дээр наах түр журам гарч, хаанаас яаж олгох уу гэдэг нь тодорхой болно. Иргэнээс ямар нэгэн төлбөр гарахгүй.

Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байна. НЗДТГ-аас гурван тэрбум төгрөг, Жолоочийн албан журмын даатгалын нөөц сангаас 10 тэрбумын хөрөнгө оруулалтыг батлаад байна. Үүнд RFID таг суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай автозамын төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn