Цагаачдын урсгалын улмаас Их Британи ЕХ-ны Хүний эрхийн конвенцоос гарч магадгүй

2023-02-06

Их Британи цагаачлалын хямралын улмаас Европын Хүний эрхийн конвенцоос гарахад бэлэн байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ. The Times сонины мэдээлснээр, 65 мянга орчим хууль бус цагаачид Их Британид хэдийнэ ирээд байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сунак Дотоод хэргийн сайд Суэлла Бравермантай хамт хэдхэн долоо хоногийн дараа цагаачлалын шинэ хууль тогтоомжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж мэдээллээ. Асуудлыг шийдвэрлэх өөр арга зам үр дүнгүй бол тухайн улс конвенциос гарахыг зөвшөөрнө гэж уг нийтлэлд тодотгожээ. Төв Азиас Европ руу нүүх хүсэлтэй хүмүүсийн тоо олноор байгаа тул хууль бус шилжилт хөдөлгөөн энэ онд 2022 онтой харьцуулахад 50%-иар нэмэгдэх боломжтой аж.

Ipsos-ийн судалгаагаар британичуудын дийлэнх нь Сунак амьдралыг сайжруулах амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэдэггүйг Life дурдсан байна. Тодруулбал, тус улсын эрх баригчид хууль бус цагаачидтай тэмцэнэ гэсэн баталгааг Ерөнхий сайд өгч байсныг сануулж байгаа юм.

Холбоотой мэдээ