Шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.
Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлэх юм. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.