Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, Р.Пүрэвдагва үзүүрлэлээ

“Жем интернэшнл” группын нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдсэн.

Хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” группын хамт олон болон гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн зөвлөл дэвжээний бөхчүүд нь хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр алтан цомын төлөөх шигшээ найман багийн хоёрдугаар тойргийн барилдаанууд эхэлж, Булган –Өвөрхангай аймгууд 20:00 цагаас өрсөлдөнө.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn