Орхон аймагт  болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана

Энэ сарын 6-нд  буюу даваа гаригт  Орхон аймаг, Эрдэнэт хотод эхлэх Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын үеэр ажиллах 60 хөтчийг бэлтгэжээ. 

Наадмын өдрүүдэд долоо хоногийн турш чиглүүлэгчээр ажиллах  хөтөч нарт нэгдүгээр  сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал  Аливаа спортын наадам, уралдаан тэмцээний үед хөтөч чиглүүлэгч хэрхэн ажилласнаар зохион  байгуулалтын ажлыг дүгнэнэ. Иймд ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй хариуцлагатай ажиллах  ёстой” гэлээ.

Хөтөч нар наадамд оролцох баг тамирчдад зөвлөн туслах , чиглүүлэх мэдээ мэдээллээр хангах, хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, баг тамирчид болон зохион байгуулах хорооны уялдаа холбоог ханган ажиллах юм байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn