
АНУ-ын Батлан хамгаалах яам энэ удаад Латин Америкийн дээгүүр Хятадын өөр нэг бөмбөлөг явааг илрүүлжээ. Бөмбөлөг яг хаана байрлаж байгааг тодорхойлоогүй байна. Энэ нь АНУ руу чиглээгүй бололтой гэж АНУ-ын албаны хүмүүсээс иш татан CNN мэдээлэв.
“Бид Латин Америкийн дээгүүр нисч буй бөмбөлөгний талаарх мэдээллийг авч байна. Энэ бол Хятадын тагнуулын ээлжит бөмбөлөг гэж бид тооцоолж байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдэгдэв.
Хятадын агаарын бөмбөлөг өмнө нь АНУ-ын агаарын орон зайд ниссэн юм. Энэ бол хүчтэй салхины улмаас замаа алдсан, цэвэр шинжлэх ухааны зорилгоор ашигладаг төхөөрөмж гэж Бээжин мэдэгдсэн. Хятадын ГХЯ энэ үйл явдалд уучлалт гуйсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хоёрдугаар сарын 5-6-нд хийх байсан айлчлалаа цуцлах шийдвэр гаргасан юм.