Нийслэлийн Засаг дарга спортын гэмтлийн улмаас яаралтай мэс засалд орсон гэв

Хотын дарга Д.Сумъяабазар мөсөн дээр халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.

Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” хэмээн залруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ