Т.Доржханд: Ногдол ашиг тараах МӨНГӨ БАЙХГҮЙ

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгохыг шаардан Төрийн ордны гадна жагсаж байна.

Иргэдийн төлөөлөл “Бид 1072 хувьцааныхаа ногдол ашгийг яг одоо авах хэрэгтэй байна.

Зарим гишүүд хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой гээд яриад байна. Ард иргэд хоёр сая байтугайг авах эрхтэй. Алдсан 40 их наядаасаа 125 сая төгрөгөө нэхэж байгаа.Ард иргэд ногдол ашгаа авч, Цагаан сараа хиймээр байна. УИХ-ын гишүүд хуучин технологиороо тойргуудаараа гурил, будаахан тараагаад явж байна. Бидний бүх юмыг авчихаад бидэнд талхны булан өгч болохгүй” гэлээ.

Иргэдийн жагсаалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Т.Доржханд нийслэл болон 21 аймгаар яван Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгнө гэдгээ хэлэв.

Мөн тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанид ногдол ашиг олгох мөнгө байхгүйн дээр мөнгө хэвлэж тараавал инфляци дахин нэмэгдэх эрсдэлтэй гэв.

Ногдол ашиг оффтейк, шууд гэрээнүүдийг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. 19 их наяд төгрөгийн оффтейк гэрээ хийсэн, Эрдэнэс Тавантолгой нь өртэй. Эсвэл Монголбанкнаас мөнгө хэвлээд өгөх юм уу. Мөнгө хэвлэвэл дахиад инфляци болно. Эдийн засагч хүний хувьд зөв зүйл биш. Харин дахиж хулгай, нууц гэрээ явж болохгүй, ийм явдлыг зогсооё гэж байгаа. Монгол Улс цаашаа иргэдээ халамжилсан, компаниуд нь дампуурчихсан байдалтай явж болохгүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn