ИРГЭН: Насаараа хураасан 140 сая төгрөгөө койнд алдчихлаа. Хашаа байшингаа зараад, цалингийн зээл авч орсон

“IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан иргэд тус койныг шалгаж өгөхийг Цагдаагийн байгууллагаас хүслээ.

ИРГЭН:

Койнуудыг анх гарахад СЗХ, Цагдаагийн байгууллага ард иргэддээ мэдээлж болоогүй юм бэ.

IHC койныг гаргасан нөхдүүд байнга хүмүүст итгэл төрүүлдэг.

IHC койныг 6 төгрөг 80 мөнгөн дээр авсан. Унах тоолонд нь л авч байсан. Өнөөдөр би насаараа хураасан 142 саяаа хоёр сая төгрөг болгочихоод сууж байна. Хашаа байшингаа зарж, цалингийн зээл авч энэ койныг авсан. Намайг хэн ч хүчлээгүй ч гомдолтой байна. Гурван сая хүнээс сая нь койн аваад алдагдал хүлээсэн байгаа. Монголд үйл ажиллагаа явуулдаг биржүүдийн үйл ажиллагаанд, мөнгөний зарцуулалтад СЗХ-ноос заавал хяналт тавьж явах ёстой гэж бодож байна. Цагдаагийн байгууллага ч шалгах ёстой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn