
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байгаагаа өөрийн цахим хуудастаа мэдэгдлээ. Тэрээр ээжийгээ гадаад урт хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөгдөх хүсэлт өгч байна гэж өргөдөлдөө бичсэн байна.
Мөн тэрбээр “Намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр гүтгэж ирсэн. Би ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй. Эдгээр асуудалтай холбоотой намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ түтгэлзэж шалгуулна” гэжээ.
