УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд өмнө нь МАН-ын нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм.
МСДЭХ-ны тэргүүнээр одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр сонгогдож, эмэгтэйчүүдээ удирдахаар боллоо. Намын дүрэмд заасны дагуу сонгуульд, нам эрх барьж байхад аливаа албан тушаалд эмэгтэйчүүдийн тодорхой хувийг багтаана гэсэн зарчмын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүн, аливаа удирдах албан тушаал болон Удирдах зөвлөлд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг багтааж ирсэн. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн холбоо хүчтэй байдаг.
Ирэх сонгуульд ч хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэгт МСДЭХ-ны тэргүүн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн алсаа, ирэх сонгуулиа бодсон энэ шийдвэр нь Л.Оюун-Эрдэнэд болоод Д.Амарбаясгалан нарт нэмэх оноо авчрах тохироо гэж харагдаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга