Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал тавихаар бэлтгэлээ хангаж байна

2023-01-30

Гадаад Харилцааны яамны удирдлагууд “Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд “Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна” гэв.

Холбоотой мэдээ