Н.Учрал: Нийгэм өөрөө энэ хуулийг нэхэх цаг ирнэ, тэр үед дахин өргөн барина

2023-01-30

ЦХХХ-ны сайд Н.Учрал

-Монгол Улсын ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан байна. Тус хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Процессын хувьд алдаа гарсан гэж үзэж байгаа гэдэг мэдээллийг ЕТГ-аас өгсөн мэдээлэлд дурдаж байна. Миний хувьд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргасан учраас тус хуулийн төслийг өргөн барьсан. ҮАБЗ дээр хууль хяналтын байгууллага тодорхой мэдээллүүдийг өгдөг. Цахим залилангийн асуудалд иргэдийгээ хамгаалж ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан гэдэг л мэдээлэл байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр тус асуудал бас яригдсан.

Гэхдээ . Ингээд иргэдийг хохироодог. Иргэдээ, хохирогчдоо хамгаалах эхний алхам байсан. Цаашдаа иргэдээ мэдээллээр хангах, хийж хэрэгжүүлэх ажлууд олон байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд тасралтгүй ажиллана.

Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэж байна, УИХ хүлээж авах байх, хуульд процедурын алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байгаа ч нийгэм өөрөө энэ хуулийг нэхэх цаг ирнэ, тэр үед дахин өргөн барина.

Холбоотой мэдээ