Сурагчдын II улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжлэх бөгөөд улирлын төгсгөлд нэг долоо хоног амарна.

Энэ хичээлийн жил гурван улиралтай.

  • 1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
  • 4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Харин дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургаадугаар сарын 5-9-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn