Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч оройн 22.00 цагийн байдлаар ирц 55.28 хувьтай явагдаж өндөрлөжээ. Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат сонгогдсон гэж мэдээлсэн.
АН-ын их хурлаар батламжилж Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргах аж. Өмнө нь С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН-аас хоёр, гурван ч удаа дарга сонгож байсан ч УДШ бүртгэж авч байгаагүй юм. Ийнхүү АН дахиад хоёр дахргатай болов.