Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан А.Нармандах нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
- Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол
- Хоёрдугаар сарын 02-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай,
- Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор,
- Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана.
Мөн хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас “Жем Интернэшнл” ХК-ийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.