Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт өчигдөөс эрэн хайж эхлээд байгаа аж.

Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Түүнийг жирэмсэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа аж.
Тэгвэл эмэгтэйг амиа алдсан байдалтай олдсон гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яам болон тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдээлэл гаргаагүй байна.