
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болжээ. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч нь жиргэлээ.
Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийх аж. Уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20-нд баталсан билээ.