АН-ын даргад нэр дэвшигч Д.Ганбат, Т.Энхсайхан, Д.ГанбаярЛ.Гүндалай нарын хүмүүст үнэмлэхийг нь гардуулж өглөө

Ардчилсан Намын даргыг сонгох сунгаанд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. 

Тус намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганбат “Намын даргад нэр дэвшиж байгаа нь нэр төрийн хэрэг. Хамт нэр дэвшиж буй хүмүүст хандаж хэлэхэд намын даргын сунгаанд нэр дэвшиж буй нь ардчиллын үйл хэрэгт оруулж буй чухал хувь нэмэр юм шүү гэж хэлмээр байна” гэлээ.

Харин нэр дэвшигч АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан “Цаг үеийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Ядуурал, төрд хулгай нүүрлэсэн цаг үед бид амьдарч байна. Ийм үед сөрөг хүчний хүчтэй дуу хоолой хэрэгтэй байгаа. Албан ёсны АН-ын даргын сунгаанд бүрэн дүүрэн итгэж байгаа учраас нэр дэвшиж байна” хэмээв.

Түүнчлэн “Сайн засаглалтын болж, дотоод ардчиллаа хангуулах, намын эв нэгдэл, байр суурийг идэвхжүүлэхийн төлөө нэр дэвшиж буй” гэдгийг АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр дурдлаа.

Нэр дэвшигчид:

  1. АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
  2. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
  3. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
  4. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
  5. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
  6. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
  7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлжээ.

Нэр дэвшигч Л.Гүндалайгийн хувьд гадаадад байгаа тул үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй гэдгийг АН-аас мэдээлэв.

АН-ын даргыг сонгох сунгаа маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд болно. Улмаар нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ардчилсан Намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn