Иргэдийн төлөөлөл Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардав.
Иргэд ийнхүү ярьж байна:
Монголчууд ямар хүлцэнгүй юм бэ. Ийм их баялагтай байж нийт хүн амынх нь 75 хувь ядуу амьдарч байна. Ядах даа Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа авъя. Бид өнгөрсөн оны 10-дугаар сараас хойш ногдол ашгаа авах шаардлагыг ЗГ-т хүргүүлж ирсэн. Гэтэл өнөөг хүртэл хариу байхгүй байна. Тиймээс энэ удаад олон нийтдээ хандаж байна. Бүгдээрээ нийлж хувьцааныхаа ногдол ашгийг олж авъя. Мөн цаашид бид жил бүр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тогтмол болгож, цаашлаад бүх орд газрын ногдол ашгийг иргэдэд олгохыг шаардаж байна.
Бэлэн мөнгө тараахаар юмны үнэ өснө гэж иргэдийг айлгаж байна. Үгүй ээ. Төр засаг ажлаа хийдэг бол ямар ч үед юмны үнийг бариад явж чадна.
Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа авъя.