Тэрбээр, БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-даа с зөвшөөрөл авч байж. Харин одоо “Тэнгри транс групп” ХХК нэрээ “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ульгансар транс” ХХК-ийн нэрийг “Ивээл сар транс” ХХК болгон өөрчил, хятадуудтай хамтарч эзэмшсээр байгаа. Эдгээр компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэсээр байгаа аж.
АТГ-аас нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг арванхоёрдугаар сард зарласан. Түүнд А.Адъяасүрэн гишүүний нэр багтсан билээ. Тэрбээр энэ удаагийн дуулианы дунд нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан байна.
Гэхдээ бүр түүнээс ч өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ А.Адъяасүрэн гишүүнийг цоллож байв. Тэрбээр “Нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон. А.Адьяасүрэнгээс эхлээд” гэж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй