Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд “Тоёото Приус” маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд “Тоёота-Приус” маркийн 133,235 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас
- “Тоёота-Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь,
- “Тоёота-Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь,
- “Тоёота-Приус-40″маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байна.
Энэ оны нэгдүгээр сарын мэдээллээр нүүрсэн яндангаа алдсан 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ.
Иймд цагдаагийн байгууллагаас “Тээврийн хэрэгслийнхээ нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, машинаа хяналтын камертай бүс болон харуул хамгаалалтай орчинд байрлуулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай”-г иргэдэд зөвлөлөө.