Анжелина Жоли эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх буяны сангаа хаахаар шийджээ

2023-01-26

Холливудын жүжигчин Анжелина Жоли эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх буяны сангаа хаахаар шийджээ. Энэ тухай Британийн Daily Mail сонинд мэдээлсэн байна.

Хэвлэлийн мэдээлснээр тэрбээр санхүүгийн хүндрэлээс болж ийм шийдвэр гаргасан байна. Уг санг Жоли болон Британийн консерватив намын удирдагч асан Уильям Хейг нар 2015 онд байгуулжээ. Жүжигчин оршин тогтнох хугацаанд нь тус байгууллагад 1.7 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн аж.

Гэсэн хэдий ч одоогоор тус сангийн дансанд ердөө 52,000 фунт стерлинг үлдсэн гэж сонинд бичжээ. Үүний зэрэгцээ зээлдүүлэгчдийн өр 1.5 мянган фунт стерлинг байна гэж дурджээ.

Үүнээс өмнө Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн сайн санааны элч байхаа больсон. Тэрээр тус байгууллагаас гадуур дүрвэгсдэд туслахыг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.

“НҮБ-ын тогтолцоонд 20 жил ажилласны дараа би өөрөөр ажиллах, дүрвэгсэд болон орон нутгийн байгууллагуудтай шууд харилцах цаг болсныг мэдэрч байна” гэж тэр ярьжээ.

Холбоотой мэдээ