Эмэгтэй боксчид 6 медаль хүртсэнээс Б.Золжаргал Азийн аварга боллоо

2023-01-26

“Бангкок-2023” сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр/2023.01.25/ боллоо.

Монгол Улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртсэн. 57 кг-ын жинд Б. Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг, 67 кг-д М.Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан хүрэл медаль тус тус хүртэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд О.Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.

Холбоотой мэдээ