С.Эрдэнэ: Би Ардчилсан намын дарга хэвээрээ байгаа. Манай нам удахгүй шинэ даргаа тодруулна

2023-01-25

С.Эрдэнэ даргатай АН-аас намынхаа шинэ даргыг тодруулж, 16 дахь их хурлаараа ёсчлон батламжлах талаар мэдээлэв.

С.Эрдэнэ энэ талаар “АН-ын 16 дахь их хурлыг хуралдуулж, намын даргын сунгааг зарлах төлөвлөгөөтэй байна. Намын даргын сунгааг зарлах зайлшгүй шаардлага үүсээд байна. АН-ын нэрийг барьсан, АН-ыг дүрэм журамгүй мэт дур мэдэн авирлаж байгаа явдлууд газар авах хандлагатай байна. УДШ-д бүртгэлтэй, Улсын бүртгэлд бүртгэлттэй, албан ёсны тамга тэмдэгтэй намын хувьд намын даргын сунгааг зохион байгуулна.

Үнэхээр АН-ын асуудалд санаа зовж байгаа бол тэр нөхдүүд энэ удаагийн сунгаанд ирж, оролцох хэрэгтэй.

Намын даргын сунгаагаар хамгийн олон оноо авсан хүнийг 16 дахь их хурлаар батламжилна. УИХ дахь АН-ын бүлэг бол АН-аас байгуулагддаг байгууллага болохоос биш АН-ын үйл ажиллагааг дур мэдэн удирдан явуулах эрх зүйн боломжгүй. Хууль ёсны АН удахгүй шинэ даргаа тодруулна.

Л.Гантөмөртэй уулзсан, хууль бус жүжгээ зогсоо, үндсэн намынхаа сунгаанд оролц гэж хэлсэн.

Ардчилсан намыг эрх мэдлийг авах гэсэн гадна, дотны маш олон сонирхлын бүлгүүд бий. Шууд хойд хөршийг хэлж болж байна. Монгол Улсын хувь заяагаар тоглох санаатай байгаа. Өөрөө намын даргын сунгааг хийх тушаал гаргачихаад өөрөө дэвшвэл утгагүй. Тиймээс би нэр дэвшихгүй” гэлээ.

Холбоотой мэдээ