Мэдээллээ шинэчилсэн иргэдийн хүүхдийн мөнгө нөхөж орно

2023-01-24

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тус тэтгэмжээс хассан. Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд мэдээллээ шинэчлүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нэг өрхийн 2-3 хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ нэг хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодрууллаа.

ХНХЯ-аас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа.

Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгөв.

Холбоотой мэдээ