“Эрдэнэс Монгол” ХХК-д ажил орохоор 3500 хүн бүртгүүлснээс 2400 нь шалгалтанд орно

2023-01-24

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 3500  хүн бүртгүүлнээс 2400 нь шалгалтанд орох эрхтэй болжээ.

300 орчим өргөдөл шаардлага хангаагүй гэдэг шалгаанаар хасагдсан байна. Тухайлбал, ажлын  байрын бичиг баримтын шаардлага хангаагүй, ажилласан жил, боловсролын зэрэг нь нийцээгүй өргөдлүүдийг хасчээ. Бичиг баримтын бүрдүүлбэрийг МҮХАҮТ гэх мэт ТББ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хараат бусаар шалгасан байна.

Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болох бөгөөд 10 удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлэх гэнэ. Сонгон шалгуулалтыг шударга явуулах үүднээс ил тод, нээлттэй байлгана.

Шалгалтад оролцох хүн тус бүрд шалгалтын зарыг буюу хэдэн цагаас шалгалтад орох мэдээллийг илгээж, ямар агуулгатай байхыг нээлттэй зарлах гэнэ. Ингээд шалгалтын нийт оноо 70, ярилцлагын асуулт 30 байна.   Нэг ажлын байранд хамгийн өндөр оноо авсан горилогч ажилд орох ажээ.

Холбоотой мэдээ