ҮХЦ-ийн даргын овгийг “Луен” гэж худал бичсэн тул Х.Баттулгын гомдлыг хүлээж аваагүй гэв

Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандсан билээ.

Ингэхдээ иргэн С.Баярцогт нарт холбогдох хэргийг хууль зөрчин цагаатгасан хэмээн гомдол гаргасан байдаг. Тэрбээр албан бичигтээ ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын овгийг Луен хэмээн бичсэн.

Тэгвэл Х.Баттулга нь Н.Чинбатын овгийг “Луен” гэж зориуд худал бичсэн талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар түүний гомдлыг хүлээн авах боломжгүй болсон байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат нь Улсын бүртгэлд албан ёсоор Намжил овогтой гэж бүртгүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ