Канад улс уугуул иргэдэд 2.1 тэрбум доллар нөхөн төлнө

2023-01-24

Канадын эрх баригчид дотуур байртай сургуульд сурч байхдаа хүчирхийлэлд өртсөн олон зуун уугуул иргэдэд 2.8 тэрбум канад доллар (2.1 тэрбум ам.доллар) төлөхөөр болжээ. Өмнө нь 325 уугуул иргэд бүлгийн зарга үүсгэсэн. Холбооны шүүх төлбөрийн эцсийн хугацааг хоёрдугаар сарын 27-нд тогтооно гэж AFP мэдээлжээ.

1800-аад оны сүүлчээс 1990-ээд он хүртэл Канадын засгийн газар 150,000 орчим хүүхдийг дотуур байртай 139 сургуульд илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь Католик сүмийн сургууль байжээ. Тэнд хүүхдүүд гэр бүлээсээ төдийгүй хэл соёлоосоо тасарчээ. Олон мянган хүн хайхрамжгүй байдал, хоол тэжээлийн дутагдал эсвэл өвчний улмаас нас барж, олон хүн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэж үздэг байна.

1300 гаруй булш олдсон бөгөөд хамгийн сүүлд нэгдүгээр сард булш олджээ. 2015 онд мөрдөн шалгах комисс дотуур байртай сургуулийн тогтолцоог “соёлын хоморголон устгах явдал” гэж нэрлэжээ.

2022 онд Ромын Пап лам Францис Канад улсад “гэмшлийн айлчлал” хийсэн бөгөөд эдгээр сургуулиудад хийсэн буруу зүйлд уучлалт гуйсан аж.

Холбоотой мэдээ