Д.Мөнх-Эрдэнийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

Консул асан лайвчин Д.Мөнх-Эрдэнийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “…Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал иржээ.

Улмаар  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Өмнө нь бас нэг сар хоригдоод гарсан түүнийг ийнхүү дахин нэг сар хорихоор болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn