БШУЯ: Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ

2023-01-23
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас энэ талаар тодруулахад “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа” гэв.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.

зураг

Холбоотой мэдээ