Н.Учрал: Уул, усны зурагтай троллуудын ард улс төрчид байж, бие биенийгээ гүтгэн харлуулдаг

2023-01-20

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Цахим орчин дахь гэмт хэрэг өдөр ирэх тусам өсөж байна. Өсвөр насны хүүхдүүдийг цахимаар садар самуунд уруу татаж, мөнгө төгрөг нэхэж байна. Хоёр мэдээлэл тутмын нэг нь садар самуун, гэмт хэрэг сурталчилсан байна. Сэтгүүлч нэрийн эрхийг хааж, боох нэг үе үсэг ч энэ дотор байхгүй. 2022 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 34 хувь нь цахимаар, 90 хувь нь залилах гэмт хэрэг байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 50 хувь нь л шийдэгдсэн. Нэр нь мэдэгдэхгүй, уул усны зурагтай хүмүүс янз бзрийн мэдээлэл явуулаад, ирээдүй хойч үеийг минь буруу хүмүүжилж байх вий гэдгээс сэргийлж байна.

Цахим орчин дахь зөрчилтэй контент гэдэг нь:

  • Монгол Улсын төрийн бэлэг тэмдгийг гутаан доромжилсон
  • Цахим сүлжээ ашиглаж залилахыг завдсан
  • Хүчирхийлэл, садар самууныг уриалсан
  • Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөлөх бодисыг сурталчилсан
  • Цахим гадуурхалыг бий болгосон гэж тодорхойлсон.

Энэ бол фэйсбүүкийн өөрийнх нь тавьдаг стандарт. Гүтгэж, доромжлохыг Эрүүгийн хуулиараа шийднэ.

Монгол төрд зүтгэж байгаагийнхаа хамгийн том гавъяаг байгуулах гэж байна. Өнөөдөр намайг шүүмжилж байгаа ч хойч үе маань бахархана.

Улс төрчид уул усны зурагтай тролчууд ажиллуулж, бие биенийгээ гүтгэн харлуулдаг. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаас салах цаг ирсэн. Баталгаажсан утасны дугаар, имейл хаягаараа бүртгүүлэхийг шаардана” гэлээ.

Холбоотой мэдээ