АН: Гудамжинд жагсаал болвол фэйсбүүкийг хаадаг хуулийг батлах гэж байгааг эсэргүүцэх хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Энэ хууль хүний эрхийг зөрчсөн олон заалттай байна, хүний үзэл бодлоо илэрхийлэхийг хорьсон, хүний сошиал хаягуудыг хаах боломжтой болох гэж байна. Төрийн албан хаагч нар суугаад хэн зөв зүйл бичиж байна гэдгийг хянаж, хүнийг хасдаг, блоколдог зохицуулалттай болох юм байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг ерөөсөө зөрчсөн, сошиалд дарга нарын эрхийг хамгаалах заалт бүхий хуулийн төсөл болжээ гэж АН-ын зүгээс үзэж байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байна.

48 цагийн дотор өргөн бариад батлан, хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байгааг АН-ын зүгээс эсэргүүцэж байна. Яагаад энэ төслийг ийм яаралтай баталж, хэрэгжүүлэх гээд байна вэ? Нийтээр нь сүлжээ унагаах, хэрвээ гудамжинд жагсаал болвол фэйсбүүкийг хаах боломжтой хууль болох гэж байна.

Хүний эрхийг гэхээсээ илүү даргын эрхийг хамгаалсан хууль байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАН-ынхан монголын ард түмний амыг барих гэж байна. Нүүрсний хулгайг дарахын тулд нийгмийн сүлжээг хаах хуулийг оруулж ирлээ. Цаад утгаараа нүүрсний хулгайгаар чимээгүй хийх хууль оруулж ирлээ. Энэ хуулийг нийгмийн сүлжээ,  сэтгүүл зүйн салбарынхан бүгдээрээ давалгаалан эсэргүүцээсэй. Хүүхдийг зүй бус явдалд уруу татах нь өөрөө Эрүүгийн тухай хуулиар зохицуулагддаг. Тийм байхад ийм хууль оруулж ирж болохгүй, МАН ардчиллыг устгахаар зэхэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn