АН-ын даргаар Лу.Гантөмөр олонхийн дэмжлэг авлаа, гэхдээ…

2023-01-19
Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус намын ҮБХ-ны 300 гаруй гишүүн санал хураалтад оролцож, намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохыг дэмжлээ. Хурлаар саналын эрхтэй 293 гишүүн оролцлоо. Санал хураалтын дүнг танилцуулбал,
  • Сангийн сайд асан С.Баярцогт 129
  • БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152
  • УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авлаа.

Хэдий Л.Гантөмөр ийнхүү сонгогдсон ч түүнийг С.Эрдэнэ, Х.Баттулга болон намын гишүүд нь хүлээж авахаас эхлээд УДШ бүртгэх эсэх асуудлууд өмнө нь бий.
Лу.Гантөмөрийн намтар
Боловсрол:

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

 

Холбоотой мэдээ