АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ
ОХУ-ын дипломатч Алексей Николаевич Евсиков 1961 оны долдугаар сарын 30-нд төржээ. Тэрбээр 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) төгссөн. Тэр цагаас хойш дипломат албанд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж буй. Тэрбээр англи, хятад хэлтэй. Дипломат мэргэжилтэй.
БНХАУ-д суугаа ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яаманд тодорхой албан тушаалууд хашиж байсан Алексей Николаевич Евсиков ОХУ-ын Хятадтай хийх худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлж иржээ.
ТОВЧ НАМТАР:
2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ахлах зөвлөх,
2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал,
2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын Ерөнхий консул,
2019-2023 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
2023 оны нэгдүгээр сарын 18-наас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.
ШАГНАЛ:
-“Эх орны төлөөх гавьяаны II зэргийн одон” медаль (2005.05.05).
ДИПЛОМАТ ЗЭРЭГЛЭЛ:
-Хоёрдугаар зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт элч (2012.05.11)
-Нэгдүгээр зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт элч (2018.06.29)
ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ:
Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.