ҮСХ: Хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн орлогыг оруулсан ч ӨР, ЗЭЭЛИЙГ оруулаагүй

2023-01-17

Хүүхдийн мөнгийг олгохдоо Тайланд, Бразилд хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалыг хэрэглэж, төрийн 10 байгууллага хамтран тодорхойлжээ.

Мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байгаа иргэд баг, хорооныхоо ЗДТГ, АТҮТ, УБЕГ зэрэгт хандан мэдээллээ шинэчлүүлэх боломжтой гэв. Мэдээллээ шинэчлүүлсний дараа өрхийн орлогын үнэлгээг дахин хийж, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэлээ.

-Айлуудын орлогыг тооцоод байгаа юм бол айлуудын өр, зээлийг яагаад тооцохгүй байгаа юм бэ?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: Тухайн байран дээр өмнө нь оршин сууж байсан иргэн бүртгэлээ хасуулаагүй байж болзошгүй байна. Хүүхдээ сургуульд ойр байрлалаас явуулахын тулд өвөө, эмээтэйгээ амьдардаг, өөрөө хүүхэдтэй болсон ч хадам аавтайгаа цуг амьдарч байгаа тохиолдолд өрхийн гишүүн гэдэгт орж явдаг учраас өрхийн мэдээлэл зөрж байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд баг, хорооныхоо ЗДТГ дээр очиж өрхийн мэдээллээ засуулах нь зүйтэй.

Зээлийн мэдээллийн статистик нь оролцоо багатай, зээлийн мэдээллийг оролцуулахгүйгээр өрхийн орлогыг тооцох боломжтой гэж үзсэн.  Машинаа борлуулсан бол худалдаж авсан хүн нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байх боломжтой. Та гэр бүлтэйгээ тусдаа амьдардаг ч таны аав, ээж анх орон сууц авахдаа таныг хамтран эзэмшигч гэсэн бүртгэлтэй явж байж болно.

-Хоёр хүүхэдтэй хүнийг дөрвөн хүүхэдтэй болгочихсон байхад төрд байгаа мэдээллээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр засаж болохгүй юу?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн:Төрд байгаа мэдээлэлд үндэслэж тооцоо хийгдсэн. Өгөгдөл маань байнгын хөдөлгөөнд оршиж байгаа, шилжилт хөдөлгөөн хийгдэж, төрөлт, нас баралт хийгдэж байгаа. Мэдээллийн шинэчлэлийг чанартай, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй.

Холбоотой мэдээ