ХНХЯ: Нийт хүүхдийн 9%-ийг хүүхдийн мөнгөнөөс хассанаар сард 10 тэрбумыг хэмнэж байгаа

2023-01-17

Хүүхдийн мөнгийг олгохдоо Тайланд, Бразилд хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалыг хэрэглэж, төрийн 10 байгууллага хамтран тодорхойлсон гэв.

Мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байгаа иргэд баг, хорооныхоо ЗДТГ, АТҮТ, УБЕГ зэрэгт хандан мэдээллээ шинэчлүүлэх боломжтой гэв. Мэдээллээ шинэчлүүлсний дараа өрхийн орлогын үнэлгээг дахин хийж, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэлээ.

-Айлуудын орлогыг тооцоод байгаа юм бол айлуудын өр, зээлийг яагаад тооцохгүй байгаа юм бэ?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: Тухайн байран дээр өмнө нь оршин сууж байсан иргэн бүртгэлээ хасуулаагүй байж болзошгүй байна. Хүүхдээ сургуульд ойр байрлалаас явуулахын тулд өвөө, эмээтэйгээ амьдардаг, өөрөө хүүхэдтэй болсон ч хадам аавтайгаа цуг амьдарч байгаа тохиолдолд өрхийн гишүүн гэдэгт орж явдаг учраас өрхийн мэдээлэл зөрж байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд баг, хорооныхоо ЗДТГ дээр очиж өрхийн мэдээллээ засуулах нь зүйтэй.  Зээлийн мэдээллийн статистик нь оролцоо багатай, зээлийн мэдээллийг оролцуулахгүйгээр өрхийн орлогыг тооцох боломжтой гэж үзсэн.  Машинаа борлуулсан бол худалдаж авсан хүн нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байх боломжтой. Та гэр бүлтэйгээ тусдаа амьдардаг ч таны аав, ээж анх орон сууц авахдаа таныг хамтран эзэмшигч гэсэн бүртгэлтэй явж байж болно.

-Хоёр хүүхэдтэй хүнийг дөрвөн хүүхэдтэй болгочихсон байхад төрд байгаа мэдээллээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр засаж болохгүй юу?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн:Төрд байгаа мэдээлэлд үндэслэж тооцоо хийгдсэн. Өгөгдөл маань байнгын хөдөлгөөнд оршиж байгаа, шилжилт хөдөлгөөн хийгдэж, төрөлт, нас баралт хийгдэж байгаа. Мэдээллийн шинэчлэлийг чанартай, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй.

-Есөн хувийг хассанаар сард хэдэн төгрөгийг хэмнэж, түүгээрээ юу хийх гэж байна вэ?

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: 2023 оны төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгосон. Ковидын нөхцөл байдлын улмаас 100 мянга болгон тав дахин нэмэгдүүлсэн. Дэлхийд хүүхдийн мөнгийг нийтээр нь өгдөг, зорилтот бүлэгтээ өгдөг улсууд ч байна. Ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болсон тул зорилтот бүлэгтээ олгохоор болсон. Өрхийн амьжиргааг үнэлж байгаад нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллийг ашигласан тохиолдол. Төрд байгаа мэдээлэл зөрүүтэй, иргэн хаягаа шилжүүлээгүй, хүн машинаа зарсан ч шилжүүлээгүй асуудлаас болж өнөөдөр ийм асуудал үүсэж байна. Иргэн, төр хоёр хамтарч мэдээллээ засварлах хэрэгтэй байна. Та үүнийг ойлгох ёстой. Төрд байгаа мэдээллээ анх удаа нэгтгэж ийм юм хийж байгаа юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэдтэй 568 өрхөөс өрхийн оноогоор нь бодоод үзэхэд 78 мянган айлын 113 мянган хүүхэд хасагдахаар байна. Жилдээ хүүхдийн мөнгөний төсөв 118 тэрбум төгрөг буурч байгаа.

-Есөн хувийг хассанаар сард хэдэн төгрөг хэмнэж байна вэ?

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: Жилд 118 тэрбум гэхээр сард 10 тэрбум төгрөг л болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 10 тэрбум хэмнэх гэчихжээ Энэ мөнгө чин нэг л нялх хурган даргын гэрт бэлэн байдаг мөнгө Тэрийгээ л тараачих Сайд нараа

  • Яасан завтай юм.хүүхдийн мөнгөн дээр бөөн асуудал болоод улс орон даяар бөөн хэл ам,хэрүүл болгох юм өөрсдийнхөө үргүй зардал тансаглал,хулгайгаа тооцоолж хумьж ард иргэдэд ил тод мэдээлээч.хулгайд оролцоогүй дарга,сайд эрх мэдэлтэн байна уу наад хүүхдийн мөнгө чинь сая гаранхан хүүхдийн сарын 100 хан мянган төгрөг,дарга сайд нарын хулгайлсан мөнгө 40 билүү 400 гэлүү их наяд гээ биз дээ.дэндүү зөрүү бишүү.та нарын зөвхөн нэг жижигхэн төлөөлийн хулгайчын гэрийн цёфээс гарч байгаа мөнгийг хардаа аймшиг!!!!! Тэр их мөнгөөр энэ хавдартай иргэд,ядаж хүүхдүүдийг эмчлүүлээч.эд маань монгол улсын залгамжлагч ирээдүй. Үр хүүхэд ард иргэд ахалж яваа толгойгоо дагадаг юм.иймд биднээс сонгогдсон дарга,сайд гишүүд маань бидэндээ зөв үлгэр дууриалал үзүүлж дуулгаж баймаар байна.хүнд суртал ,шуналаа дарж ажилламаар байна шүү. 

  • Ичихэд яанаа. Нүүр нь шир болчихсон байдаг юм байх даа. Хэдэн тэрбум, наядаар нь <<цусалчхаад>> хүүхдээс хэмнэнэ гэнээ. Ирээдүйгээ үгүй хийчхээд хөгийн ӨГӨРҮҮД

  • УИХ-д ард иргэдийг төлөөлнө гэж сонгогдсон 76 малын 2022 онд гаргасан шийдвэр. Ард иргэдийг төлөөлөхгүй, өөрчдийнхөө эрх ашгийг бодсон шийдвэр гаргадаг. Ядаж өөрийнхөө сонгогдсон тойргийн ард иргэдээс санал авсан уу.  

  • Энэ төрийн бүртгэл мэдээлэл судалгаа энэ тэр гэж жонхуу шиг юм байдаг юм бишүү баг сумаас эхлээд яам тамгаа хүртэл энэ ажлыг чинь хийдэг хариуцдаг цалин цавууг нь аваад байж байдаг хүмүүс нь юугаа хийж байдаг байнаа Гуравхан сая хүнийхээ бүртгэлийг хийж чадаагүй яам болгон өөр өөр юм яриад одоол энэ нэг цэгцлэж авьяа гэсэн юм яриад сууж байдаг  үнэн лайтай юмаа

  • Хүүхдийн мөнгөнөөс хэмнэлт гаргах гээд чичирчих юм аа.  Хүүхдийн мөнгө бол Монгол орны байгалийн баялагаас үе үеийн хүүхдүүдэд алагчлалгүй хүртээх ёстой мөнгөн дэмжлэг юм. Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин хэмнэх ёстой зүйл бол төрийн үргүй зарцуулж буй томилолт, ёслол, бичиг цаас, харилцаа холбоо, тавилга, машин техник, барилга байшингийн зардал шүү.

    • Тэр Тайланд Баразил ианай монголд ямар хамаа бнаа.Эх орны болон Б айгалийн баялагаа дээгүүрээ хувааж идээд ард иргэдээ яагаад дорд үзэж бгаа вм бэ?

  • Та нар хүүхдийн талхны мөнгө хасаж байж аль амаараа 10 тэрбум хэмнэнэ гэж ярьдаг юм хулгайч нараасаа хөрөнгийг нь хурааж улсаа хөгжүүлэх талаар чалч дах

Холбоотой мэдээ