Энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл сар шинийг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохионо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлаар сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна. 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn