“Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр: Макаогийн казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй

Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд болж байна. Энэхүү сонсголд 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг татан оролцуулж байгаа юм.

Одоогоор гурван сая орчим дансыг данс хөөх аргаар шалгасан гэдгийг УИХ-ын гишүүн, Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ. Шинжээчийн дүгнэлтээр “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр 1.5 сая ам.долларыг зузаатгал нэрээр хувийн дансандаа шилжүүлж, нийт 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэж гарчээ.

Уг асуудалтай холбогдуулан Б.Энхбаяр “Таны хувийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө гарсан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?” хэмээн асуув.

Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй байна.

Б.Энхбаяр: Та Т.Бадамжунайг таних уу? Макао болон Сингапурт уулзаж байсан уу?

Б.Мөнхтөр: Т.Бадамжунайг танина. Манай Архангай аймгаас их хуралд сонгогдож байсан. Сингапурт тааралдаж байсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn