
АН-ын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал энэ сарын 13-нд боллоо. Хуралдаанд ҮБХ-ны 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон аж. Өчигдрийн хурлаар намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргасан.
ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар энэ сарын 19 буюу ирэх Пүрэв гарагийн 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжлахаар гэнэ.
Одоогоор АН-ын даргын өрсөлдөөнд С.Баярцогт, Л.Гүндалай, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нарын нэр сонсогдож байна.
Эдний нэрийг сонссон АН-ын жирийн гишүүд бас л өнөөдүүл гээд дурамжхан байцгаана. Өчигдөр болсон хуралд АН-ыг хоёр хуваасан Женко Х.Баттулга, С.Эрдэнэ нар байтугай Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Б.Баабар, М.Энхсайхан гээд лидерүүд нь очоогүй. Тэгэхээр хүчинтэй хурал эсэхийг хэлэхэд бас хэцүү.